ИОНАГИЙН АМЬДРАЛ: Ионаг орхиогүй Бурхан

Иона хэрхэн Бурханаас зугтахаар шийдсэнийг бид өмнөх дугаараараа үзсэн. Тэгвэл өнөөдөр Иона Бурханаас зугтах аргагүй гэдгийг ухаарах болно. Учир нь Бурханаас зугтах ямар ч боломжгүй юм! Бурхан хаа сайгүйгээр оршдог бөгөөд бид Бурханаас хаашаа ч зугтаж чадахгүй. Тэр бол таныг хаана ч байсан тантай хамт байж, таныг дууддаг Нэгэн. Бурханы үгэн дээр хэлэхдээ биднийг Бурханы хараанаас хайшаа ч холдож чадахгүй гэж хэлсэн байдаг. Биднийг хаашаа ч явсан Бурхан биднийг дагах болно.