Эрдэмтэн мэргэд ч гэсэн Бурханы үгэнд ордог...

Христмас баярын нэг алдартай түүх, дүр зураг бол Есүсийг төрөхөд тэнгэрт үзэгдсэн од юм. Дорнын мэргэдийн талаарх түүхийг судлаачдын үзэж байгаагаар тэд бол одон орон судлалын мэргэлжилтэнгүүд байсан бөгөөд олон, олон улсын түүхийн бичээсүүдийг цуглуулсан өргөн дэлгэр номын сантай эрдэмтэд байжээ гэж үздэг. Тэгвэл энэ түүхээс бид Христмас баяраар юу суралцах вэ? Бэлэгшээх соёл, энэ нь амьдралд их чухал байдаг. Тэгвэл Есүс Христийн хувьд ч гэсэн энэ зүйл тохиолдож байсан юм.