Муу хүнтэй учирсан бол- Хорон санаат Херодын түүх

Өнөөдөр ч гэсэн муу хүмүүс олон бий. Тэр хүмүүс амьдралд орж ирвэл яах ёстой вэ? Хэрэв тийм хүнтэй учирсан бол  учир зүйгээ олох гэсний хэрэггүй юм. Харин тэдэнтэй зэрэгцэн оршиж буй тохиолдолд түүнтэй тэмцэх үү, зөв зүйлээ авч үлдэх үү гэдэг зүйлийг та юуны түрүүнд бодох хэрэгтэй. Давидын удам үргэлж зөв зүйлээ авч үлдэж чаддаг байсан. Мэдээж үүнд маш том зорилго байсан байдаг.  Хэрвээ Давидын удмынхан өвөг эцгийнхээ хаан ширээг авч сэргээхийн тулд дахин дахин  бослого дэгдээгээд байсан бол юу болох байсан бэ? Тэгсэн бол Давидаас хойш 1000 жилийн дараа үр удам гэх зүйл  тэр жижигхэн газар үлдэхгүй байх байсан. Тэгэхээр бид муу хүмүүстэй хэрхэн харилцах вэ?
Нэн тэргүүнд уучлах талаар ярина. Харин уучлах гэдэг нь муу хүмүүсийг хүлээн зөвшөөрч уучлах гэхээсээ илүү  хүнийг үзэн ядаж дотроо муу зүйлийг агуулж явж болохгүй. Муу дурдатгалаар амьдарч болохгүй гэсэн үг. Энэ бол уучлах зүрх сэтгэлтэй хүмүүсийг хамгаалах зорилготой  Бурханы санаа юм.