ИОСЕФЫН АМЬДРАЛ: Урвагч нартай нүүр тулсан нь

Өнөөдөр бид хамтдаа “Иосеф: Урвагч нартай нүүр тулсан нь” хэмээх драмыг хүлээн авч сонсох болно. Энэ түүхийг бид Бурханы үг болох Библийн Эхлэл номын 37-45-р бүлгээс үзэж болно. 
    Иосефийг ах нар нь үзэн ядаж боол болгон худалдсан юм. Ингээд тэр 13 жилийн туршид харь нутагт боолын амьдралаар амьдарсан юм. Тэгвэл өөрөөс нь урваж, хүний үнэргүй хандсан ах нартайгаа уулзвал Иосеф тэдэнд хэрхэн хандах бол? Олон жилийн өмнөх тэдний урвалтыг уучилж өршөөж чадах болов уу? Тэднээс өш хонзонгоо авах болов уу, эсвэл өршөөн хэлтрүүлэх болов уу?