ИОСЕФЫН АМЬДРАЛ: Сүнсээрээ эрх чөлөөтэй боол

Өнөөдөр бид хамтдаа “Иосеф: Сүнсээрээ эрх чөлөөтэй боол” хэмээх драмыг хүлээн авч сонсох болно. Энэхүү түүх нь Иосеф хэмээх нэгэн жаалхүүгийн амьдралаас сэдэвлэсэн бөгөөд энэ тухай бид Бурханы үг болох Библийн Эхлэл номын 37, 39, 41-р бүлгүүдээс үзэж болно. 
    Энэхүү түүх нь гэм нүглийн хүлээс болон Бурханы амьд Үг болох Есүс Христээр дамжуулан ирэх эрх чөлөөг зураглан харуулсан түүх юм. Библи хэлэхдээ биднийг гэм нүгэлд боолчлогдон амьдардаг гэсэн байдаг. Харин сайн мэдээ нь Бурханы Хүү Есүс Христ биднийг гэм нүглийн хүч чадлаас чөлөөлөхийн тулд амиа өгсөн тухай тунхагладаг. Бид өөрсдөө сайн үйлс буян үйлдсэнээр биш харин Бурхан руу эргэснээр, Бурхан бидний дотор агуу ажлуудаа хийснээр сүнслэг эрх чөлөө ирдэг юм шүү.