Амлалт хүний амьдралд биелэх боломжтой байх ёстой...

Энэ баяр бол аль нэг үндэстэнд хамаардаг баяр биш. Энэ бол Бурханы хүн төрөлхтөнд зориулсан амлалттай холбоотой эхэлсэн түүх юм. Тиймээс энэ баярыг бид зөвхөн өөрсдөдөө хамааралтай гэж бодох нь буруу. Мөн бидэнд хамааралгүй шүү гэж өөрөөсөө ч зайлуулах хэрэггүй. Яагаад гэвэл гэм нүгэлтэй холбоотой учраас та бидэнд хамгийн ихээр хамаарагддаг баяр юм.  
Үнэндээ Бурханы илгээсэн тэр Аврагч бол Өөрт нь итгэсэн хүмүүсийг чөлөөлөх Аврагч байсан. Тиймээс  амлалт гэдэг бол тухайн хүний амьдралд биелэх боломжтой байх ёстой. Амлалт хэзээ ч нэг талаас байдаггүй. Нэгдүгээрт амлалт өгөх чадалтай Нэгэн үүнийг бусдад өгдөг. Хоёрдугаарт амлалтыг хүлээж авах хүсэлтэй, итгэмжтэй, хүлээцтэй хүмүүсийн  амьдралд  л бодит зүйл болдог.