Зехариа 4:1-3

Бидний өнөөдрөөс үзэж эхлэх Зехариа 4-р бүлэг дээр Зехариагийн үзсэн 7 дахь үзэгдэл гардаг. Зехариагийн үзсэн бүх үзэгдлүүдийг дэс дарааллуулан аваад үзэх юм бол тэдгээр нь бидэнд юуг өгүүлж байгааг бид тодорхой харах боломжтой болдог. Зехариагийн хувьд эхний зургаан үзэгдэлийн хамгийн эхэнд гавирт моддын дунд зогсож байгаа морь унасан хүнийг үзсэн. Дараа нь дөрвөн эвэр харсан. Дараа нь дөрвөн дарханыг харсан. Дараа нь хэмжүүр барьсан хүнийг харсан. 5-рт, Иошуа болон Сатаныг харсан харин 6-рт дээрээ 7 нүдтэй чулуу болон Мөчирийг харсан. Эдгээр үзэгдлүүдийн эхний 4 үзэгдэл нь Вавилоны дарлал болон боолчлолоос хэрхэн чөлөөлөгдөх тухай өгүүлсэн үзэгдлүүд байсан. Мөн эдгээр үзэгдлүүд нь Израиль хожим дэлхий даяар таран бутарч мөн эргээд нэгдэх болно гэдгийг зөгнөсөн эш үзүүллэгүүд байсан