Зехариа 3:4-10

Өнгөрсөн хичээлээрээ бид Зехариагийн үзсэн нэгэн онцгой үзэгдлийн тухай үзсэн шүү дээ. Тэр үзэгдэл дээр тэргүүн тахилч Иошуа бузар муухай хувцас өмсөөд Бурханы өмнө зогсож байсан. Түүний баруун гар талд Сатан зогсоод түүнийг зүйл бүрээр буруутган яллаж байсан. Энэхүү бузар муухай хувцас өмсөөд зогсож байгаа тэргүүн тахилч Иошуа бол тухайн үеийн Израиль үндэстнийг төлөөлж байсан гэдгийг бид өмнөх хичээлээрээ үзсэн. Тэгвэл Зехариагийн үзсэн үзэгдэл дээр тэрхүү үйл явдал хэрхэн өрнөхийг хамтдаа үргэлжлүүлэн үзэцгээе.