Зехариа 3:1-3

Өнөөдөр бид хамтдаа Зехариа номын 3-р бүлгийн эхний хэсгийг үзэх болно. Зехариа номын эхний хэсэгт бид эш үзүүлэгч Зехариад Бурханы үзүүлсэн 10 үзэгдлийн тухай нэг бүрчлэн үзэж байгаа шүү дээ. Бурханаас Зехариад өгсөн эдгээр үзэгдлүүд нь бүгдээрээ цаагуураа маш гүн гүнзгий утга санааг агуулсан, маш онцгой бэлэгдлүүдийг өөртөө шингээсэн үзэгдлүүд юм. Тиймээс бид Зехариагин үзсэн үзэгдэл нэг бүрийг нарийвчлан үзэж тэдгээр үзэгдлүүд бидэнд юуг өгүүлж байгааг тайлж ойлгохыг хичээх болно.