Зехариа 2:7-13

“Бос, Сион! Вавилоны охинтой хамт амьдрагч та нар зугтан зайлагтун. Түг түмдийн ЭЗЭН ийн айлдаж байна. (Зехариа 2:7)
    Бурхан энд Израильчуудыг Вавилоноос бушуухан гарч явахыг тушаасан байна. Зехариагийн үзсэн 4 эвэр болон 4 дархны тухай үзэгдэл дээр гарч буй эхний эвэр бол Вавилон улс харин эхний дархан бол Меде-Перс улс байсан. Өөрөөр хэлбэл Меде-Персүүд ирж Вавилоныг мөхөөх болно гэдгийг энэ үзэгдэлд эш үзүүлэн хэлсэн байна. Харин дараа нь Вавилоныг мөхөөсөн Меде-Перс нь агуу том эвэр болон хүчирхэгжиж улмаар Бурханы ард түмнийг хавчин гадуурхах болно гэдгийг ч мөн хэлсэн.