Зехариа 2:1-6

Өнөөдөр энэ цагт бид хамтдаа Зехариа номын 2-р бүлгийг үзэж эхлэх болно. Зехариа 2-р бүлэг дээр гарч буй эш үзүүллэгүүд нь Зехариагийн өдрүүдэд Израильчууд Иерусалимд Эзэний өргөөг барих болно гэсэн утгыг агуулсан байдаг. Гэхдээ Зехариагийн эдгээр эш үзүүллэг нь давхар алс ирээдүйд болох үйл явдлын утгыг ч мөн агуулсан байдаг. Өөрөөр хэлбэл энэ нь хожим Есүс Христийг дахин ирэхэд бий болох 1000 жилийн хаанчлалын үеийн дүр зургийг ч бас илэрхийлсэн эш үзүүллэгүүд юм.