2 Тимот 4:1-5

Үгийг тунхагла. Цагаа олсон ч, олоогүй ч бэлэн бай. Уужим сэтгэлээр, сургаалаар сэнхрүүл зэмлэ, урамшуул (2 Тимот 4:2)
"Үгийн тунхагла" гэж Паул хэлсэн. Бурханы үгийг бид зарлан тунхаглах ёстой гэж энд хэлсэн байна. Энэ бол нэг талаасаа уриалга юм. Бид энэ уриалгыг хүлээж авах ёстой. Энэ бол итгэгч бидэнд хандсан уриа дуудлага юм. Монгол улсын төрийн дуулал дээр “Хайртай Монгол орноо мандуулъя” гэж уриалан дуудсан байдаг шиг итгэгч бидний хувьд “үгийг танхагла” гэсэн уриа дуудлага бий. “Цагаа олсон ч, олоогүй ч бэлэн бай” гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл бид ямар ч цаг үед Бурханы үгийг тунхаглахад бэлэн байх ёстой гэж хэлсэн. Хэн нэгэн таныг шөнийн 2 цагт сэрээсэн ч та Бурханы үгийг тунхаглахад бэлэн байх ёстой гэсэн санаа.



Бусад дугаар