2 Тимот 3:10-17

Үнэндээ, Христ Есүс дотор сүсэг бишрэлтэй амьдрахыг хүсэгч бүх хүн хавчигдах болно. (2 Тимот 3:12)
Христэд итгэгч байсныхаа төлөө маш өндөр төлөөс төлөх шаардлагатай боло үе бидэнд ирж болох юм. Өнөөдөр энэ дэлхий дээр олон мянган хүмүүс Христэд итгэсэн итгэлээсээ болоод хавчигдан гадуурхагдаж байна. Монгол орон бол энэ тал дээр харьцангуй гайгүй байдаг ч ийм цаг ирэхгүй гэх газаргүй юм. Библи бидэнд хэлэхдээ Христ Есүс дотор сүсэг бишрэлтэй амьдрахыг хүсэгч хүн бүхэн их бага ямар нэгэн хэмжээгээр хавчлагыг амсах болно гэдгийг тодорхой хэлсэн байна.