2 Тимот 3:1-9

Эцсийн өдрүүдэд хэцүү цаг ирнэ гэдгийг мэдэж ав. (2 Тимот 3:1).
Паул энд Тимотод нэгэн маш чухал зүйлийг мэдүүлэхийг хүссэн байна. Чуулганыг ирээдүйд юу хүлээж байгаа талаар Паул хэлсэн. Гэхдээ энэ нь тийм ч сайхан гэрэлт ирээдүй биш байсан. “Эцсийн өдрүүдэд” гэдэг энэ нэршилийг Шинэ гэрээн дээр хэд хэдэн газарт хэрэглэсэн байдаг. Энэ нь чуулганы эцсийн өдрүүд буюу Бурхан чуулганыг дээш авахын өмнө тохиолдох зүйлс юм. Энд гарч байгаа эцсийн өдрүүд гэсэн нэр томъёо нь Хуучин гэрээн дээр олонтаа гардаг “үеийн төгсгөл” биш юм. Хуучин гэрээн дээр үеийн төгсгөл, Эзэний өдөр гэх мэтээр нэрлэхдээ эцсийн агуу шүүлтийн өдрүүдийг голчлон хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл Хуучин гэрээн дээр гардаг “үеийн төгсгөл” болон Шинэ гэрээн дээрх ”эцсийн өдрүүд” гэдэг нэр томъёонууд нь өөр өөр нэр томъёонууд юм.