2 Тимот 2:12-26

Бид итгэмжгүй байлаа ч, Тэр итгэмжит хэвээр байна. Учир нь Тэр Өөрийгөө үгүйсгэж үл чадна. (2 Тимот 2:13)
Бурхан “Өөрийгөө үгүйсгэж үл чадна” гэж Паул хэлсэн байна. Бурхан худлыг үнэн болгож хүлээж авч чадахгүй. Тийм ч учраас Есүс тухайн үеийн шашны удирдагчидыг хатуу зэмлэдэг байсан. Есүс тэднийг 2 нүүртнүүд гэж зэмлэдэг байсан. Яагаад гэвэл тэд дотроо бурханлаг биш хэрнээ гаднаа бурханлаг дүр эсгэдэг байсан. Хэрвээ Бурхан хуурамч нэгнийг үнэн мэтээр хүлээж авсан бол Тэр Өөрийгөө үгүйсгэх байсан. Тиймээс бид Бурханы өмнө хүлээн зөвшөөрөгдөхийн тулд чин зүрх сэтгэлээсээ ирэх ёстой юм.