2 Тимот 2:1-11

Олон гэрч нарын өмнө надаас сонссон зүйлсийг бусдад заах чадвартай итгэмжит хүмүүст даатга (2 Тимот 2:2)
Паул хойч ирээдүйнхээ төлөө маш их санаа зовж байсан. Паулын үйлчлэл дуусч байсан. Тиймдээ ч Паул “миний дараа Бурханы үгийг дамжуулах хүмүүс гарч ирэх болов уу” гэж зовниж байсан. Заримдаа бид үйлчлэлийнхээ талбар дээр яг л Елиа шиг үйлдэл гаргадаг. “Бурхан минь, би л ганцаараа үлдлээ” гэж бид боддог. Гэтэл үнэндээ тийм байдаггүй. Бурхан бидний эргэн тойронд Өөртөө үйлчлүүлэхээр гайхалтай хүмүүсийг босгосоор байдаг. Ялангуяа настай хүмүүсийн хувьд хойч үедээ санаа зовох явдал түгээмэл байдаг шүү дээ. Тэр утгаараа Паул Тимотод хандан “бусдад заах чадвартай итгэмжит хүмүүст даатга” гэж захисан. Бурханы үгийг заах чадвартай итгэмжит хүмүүсийг Бурхан босгосоор байсан. Бурхан өнөөдөр ч ийнхүү ажилласаар л байна.