2 Тимот 1:6-18

Учир нь Бурхан бидэнд айдсын бус, харин хүч, хайр ба биеэ захирах сүнсийг өгсөн. (2 Тимот 1:7)
Энд гарч байгаа айдас гэдэг үг нь илүү “айж хулчийх” гэсэн утгатай үг юм. Өөрөөр хэлбэл хулчгар зангийн талаар ярьж байна. Үүнийг бид шууд утгаар нь айдас гэж ойлгох юм бол зарим талаараа үүнийг буруугаар ойлгох магадлал үүснэ. Жишээ нь зарим хүмүүс өндөрөөс айдаг. Зарим нь хорхой шавжнаас айдаг. Гэтэл айдас гэдэг өөрөө хүний төрөлхийн чанар. Айдас биднийг аюулаас хамгаалдаг. Жишээ нь хүмүүс том баавгайнаас айдаг. Хэрвээ бид ой дотор явж байгаад баавгайтай таарвал бушуухан л нуугдаж амиа аврахыг бодно. Тэглээ гээд энэ айдас буруу муу гэж ойлгож болохгүй.