2 Тимот 1:1-6

Паул 2 Тимот захидлыг МЭ 67 оны үед бичсэн гэж үздэг. Энэ үед Паул дахиад баривчлагдаж МЭ 68 онд Ромд цаазлуулсан гэж үздэг. Ийнхүү цаазлуулахынхаа өмнөхөн Паул 2 Тимот номыг бичсэн гэж үздэг. Энэхүү захидлыг тодорхойлох 2 ишлэл бол 2 Тимот 2:15 болон 2 Тимот 4:2 юм. 2 Тимот 2:15 дээр “Өөрийгөө ичих зүйлгүй ажилчин, үнэний үгийг зөв заагч гэж Бурханд сайшаалган харуулахыг хичээ” гэж бичсэн байдаг бол 2 Тимот 4:2 дээр “Үгийг тунхагла. Цагаа олсон ч, олоогүй ч бэлэн бай. Уужим сэтгэлээр, сургаалаар сэнхрүүл зэмлэ, урамшуул” гэж хэлсэн байдаг.