Дэлхийгээс аюулгүй байдлыг хайх нь - Зөвхөн Бурхан л үүнийг хангаж чадна.

Та яагаад энд байна вэ? Өдөр бүр бид энэ асуудлаар ярилцаж байгаа. Иймэрхүү асуултын хариултыг жирийн эш үзүүлэгчид, шашны удирдагчдаас хайх нь боломжгүй гэсэн  дүгнэлтэнд бид хүрсэн. Учир нь тэд бидний л нэгэн адил хязгаартай. Тэгэхээр “хүн” болох тэднээс хариулт шаардана гэдэг боломжгүй юм. Тэд бүгд дэлхийгээс хэзээ ч гарч байгаагүй. Тэд сансар огторгуйн алс тэртээд хэзээ ч очиж үзээгүй. Хүн төрөлхтний бүтээсэн хамгийн агуу сансрын төв, хиймэл дагуул хүрсэн цэгээс цааш тэд гарч байсангүй. Үнэндээ дэлхий ертөнцийг орхин явж, эргэж ирээд энд сар гаруй амьдарсны эцэст орчлон ертөнцийг Бүтээгч Эцэг рүүгээ буцан явахаа хэлсэн ганц л хүн бий.