Аюулгүй байдал: Санаа зоволтын шалтгаанууд

Өдөр бүрийн энэ цагт би тантай амьдралын утга учир юу болох талаар ярилцаж байгаа. Та яагаад энд байна вэ? Энэ амьдралын утга учир юу вэ? Дэлхий хоосон агаарт эргэлдээд байж байдгийн утга учир юу вэ? Сансар огторгуйн талаарх дуусдаггүй асуултуудад хэн бидэнд хариулж өгөх вэ? Мэдээж энэ тухай жирийн хүнээс илүү мөн чанартай хэн нэгэн хариулж чадна гэж ярьсныг та сайн санаж байгаа байх. Хүн төрөлхтний нисэж очсон цэг, түүнээс ч цааш алс хязгаарт хүрч чадсан нэгэн одоо ч амьд байна.  Хэдэн сарын туршид энэхүү нэвтрүүлгээр энэ тухай яриад байгаагийн учир гэвэл  энэ юм.