Амилалтын баталгаанууд – Леслигийн хууль

Амьдралын утга учир юу вэ? гэсэн асуултын хариуг олохоор эрлээ эхлэх үед үүнд хариулж чадах хүн рүү бид очих хэрэгтэй болсон. Энд хэлээд байгаа зүйл бол энгийн хүмүүс хязгаарлагдмал байдлаасаа болоод асуудал бэрхшээлтэй тулгардаг явдал юм. Учир нь иймэрхүү том асуултын талаарх бидний мэдэхгүй зүйлсээс тэд юу мэдэх вэ? “Амьдралын утга учир юу вэ?”, “Бидний энэ дэлхийд байгаа зорилго юу вэ?” эсвэл, “Бүх л газар дэлхий анх бүтээгдэхдээ ямар байсан бол?” гэсэн асуултуудтай тулгарах үед бид энэ дэлхийгээс гадагш гарч үзсэн, энэ дэлхийгээс гадна байж үзсэн хэн нэгнийг олох хэрэгцээ, шаардлага гардаг. Учир нь хүн бүр “Энэ дэлхий яагаад энд оршин байгаа юм бол?” гэсэн асуултанд хариулахын тулд юм.