Есүсийн амилалтын баталгаанууд: Зөвхөн Есүс л үхлийг ялсан

Энэ дэлхийг бүтээгдэхээс өмнө байсан, мөн энэ дэлхий сөнөх үед цаашид ч байх тийм хүн дэлхийн бүх л түүхийн туршид байсан уу? Олон хүн энэ асуултын эрэлд хэдийнэ гарсан. Гэхдээ энэ эрэл хайгуул бол чин сэтгэлийнх байх нь чухал. Хайсан хүн олдог гэдэг. Эрдэнэсээс ч үнэтэй энэ олдвор бол энэ дэлхийд амьдарч байсан маш онцгой ер бусын тэр хүн юм. Түүний амьдрал үхлийн талаар бид ярилцаж байна.