Амилсан баяр

Христ амилсны баярын мэнд хүргэе!
"ТЭР АМИЛСАН, ТЭР ЭНД БАЙХГҮЙ". Христийн дагалдагч Маркын бичсэн Сайнмэдээний номын 16-р бүлэгт бичигдсэнээр;
Амралтын өдөр өнгөрөхөд Магдалын Мариа, Иаковын эх Мариа, Саломе нар ирж, Түүнийг тослохоор анхилуун үнэртэн худалдан авчээ. Долоо хоногийн эхний өдөр маш эрт, нар мандахад тэд булшинд хүрч ирэв. Тэд өөр хоорондоо "-Тэр бул чулууг булшны амнаас хэн бидэнд өнхрүүлж өгөх билээ?" гэж ярилцаж байв. Дээш харахдаа тэр бул чулуу хэдийгээр асар том байсан ч түүнийг өнхрүүлэн зайлуулсныг тэд харжээ. Тэд булшинд ортол баруун талд нь цагаан нөмрөг нөмөрсөн нэгэн залуу сууж байхыг хараад гайхлаа.
Чухамдаа айх гайхах нь зэрэгцсэн хэсэг эмэгтэйчүүдийн дүрслэн хэлсэнчлэн "Цагаан нөмрөг нөмөрсөн нэгэн залуу" булшин дотор баруун талд нь (Түүнийг тавьсан газрын) суугаад өөрсдөд нь хандан "ТЭР АМИЛСАН. ТЭР ЭНД БАЙХГҮЙ" гэсэн баярын мэдээг дуулгасан.

Тэгэхээр, итгэгчид бидний хувьд, энэ бол жилийн хамгийн их хүсэн хүлээдэг баяр билээ. Энэ баяр бол ирээдүйд хүлээн авах мөнхийн итгэл найдвар, мөн энэ дэлхийн гэм нүглийн амьдралыг ялан дийлэх урам зориг болдог. Ром 6:12-13 эшлэлд "Үхлийн биед чинь нүгэл бүү ноёрхог. Биеийнхээ эрхтнүүдийг зөвт бус байдлын зэвсэг болгон нүгэлд бүү өргөг" гэж Паул хэлсэн нь амьдралыг маань эзэгнэж байсан гэм нүглийг ялан амилалтын шинэ хүч чадал болсон Христийн амилалтаар биднийг урамшуулж байгаа. /Эх сурвалж: ВЭЙН ГРУДЕМ "Библийн онол сургаал"/
Бидний амьдрал үхэх хүртэл эсхүл, амилсан Христийн энэ дэлхий дээр дахин залран ирэх өдрөөр дуусгавар болох юм. Иймээс л Амилсан баяр итгэгчдэд чухал бөгөөд энэхүү баярын өдрүүдэд Эзэний зоог, Баптизм, Талархлын гайхамшигт цагууд болж өнгөрдөг.