Хабаккук 3:1-6

Хабаккук номын гуравдугаар бүлэгт энэхүү эш үзүүлэгчийн амьдралд гайхалтай эргэлт гарч байгааг харж болно. Энэ бүлгийн төгсгөлд эш үзүүлэгч эерэг, тайвширсан сэтгэгдэлтэй үлддэг. Ном эхлэхэд Хабаккук санаа зовниж, гайхан эргэлзэхдээ Бурханаас ээдрээтэй асуултуудыг асуусаар байдаг. Харин төгсгөлд нь  Бурханд алдрыг өргөж, гайхан биширсэн, хүндлэн дээдэлсэн өнгө аястай болох болно. Хабаккукын магтаал хүндлэл оргилдоо хүрдэг. Та энэ номын өөр хаанаас ч олж харахгүй талархал магтаалын оргилыг эндээс мэдрэх болно. Бид энэ бүлгийг гурван хэсэгт хуваан үзнэ. Эхний хоёр эшлэлд эш үзүүлэгчийн залбирал, 3-17-р эшлэлүүдэд Бурханы хөтөлбөр, 18-19-р эшлэлүүдэд эш үзүүлэгчийн байр суурь гарах болно. Ингээд эхний хэсэг буюу Эш үзүүлэгчийн залбиралд юу өгүүлэхийг хамтдаа уншъя.