Хабаккук 2:4

Харагтун, бардам нэгний сэтгэл нь зөв бус байдаг юм. Харин зөвт хүн итгэлээрээ амьдарна. /Хаб 2:4/
“Зөвт хүн итгэлээрээ амьдарна”. Энэхүү эшлэлийг хүмүүс олон янзаар тайлбарлахыг хичээдэг. Зарим нь “итгэл” гэдэг үгийг итгэмжит, эсвэл итгэл даасан гэж орчуулаад “зөвт хүн итгэмжит байдлаараа амьдарна” гэж тайлбарладаг. Харин энэ эшлэл хүн төрөлхтөнд хоёр үндсэн ухагдахууныг нээж тайлбарладаг.
Энэ эшлэлд дэлхий дээрх хоёр төрлийн хүний тухай тодорхой өгүүлдэг:
1. Үл итгэгч бардам хүмүүс
2. Итгэлээрээ амьдардаг зөвт хүмүүс