Агуу сонголт

Бидний амьдрал болоод энэ дэлхий аль аль нь худал зүйл дотор амьдарвал үр дүн нь ямар байдгийг нотлон харуулдаг. Харж хандах агуу мэргэн ухаан байхгүй мэт, бүтээл бүрдээ зориулсан төлөвлөгөөтэй энэрэнгүй Эцэггүй амьдрах нь ямар байдгийг өдөр тутмынхаа амьдралд та бид хүртсээр. Дур зоргоороо эсвэл би гэсэн байдлаасаа болж өөртөө төдийгүй бусдад зовлон, сүйрэл учруулж буйгаа бид өдөр бүр хардаг. Гэсэн ч Бүтээгч маань өөрийн сайн сайхан, хайр энэрэл, амар тайвныг өчүүхэн хүмүүсийн сайхан үйлдлээр дамжуулан илэрхийлсээр байдгийг та өдөр бүр хардаг бизээ. Тийм учраас бидний өмнө өөрийгөө эсвэл Бурханыг, нэг бол өөрийн эсвэл Түүний төлөвлөгөөг сонгох сонголт байнга гарч ирдэг.
Энэ тухай та Зохиогч Зохиогч Эрнест О’нэйлын Титэм бүтээл цувралаас хүлээн авч сонсоорой.