АМЬДРАЛЫН АЛТАН ДҮРЭМ /EDWIN LOUIS COLE: 1922-2002/

X / 30

АМЬДРАЛЫН АЛТАН ДҮРЭМ /EDWIN LOUIS COLE: 1922-2002/

 

Орчин цагийн хөдөлгөөний эцэг болох Эдвин Луис Кол өнгөрөгч 8-р сарын 27-ны өдөр буюу 79 настайдаа өөрийн ойр дотныхоо хүмүүсээр хүрээлүүлсээр нойрслоо.
Тэрээр хорин жилийн өмнө пасторын үйлчлэлээ нэр хүндтэйгээр хүлээлгэн өгч, эрчүүдэд зориулсан үйлчлэлээ эхэлсэн юм. Түүний энэ алхмыг зарим нэг нөхөд нь тэтгэвэрт гарахаасаа өмнө гэр бүлээ тэжээх мөнгө хийх гэж байна хэмээн бодож байсан ч, Бурханаас авсан Үгийн дагуу уг үйлчлэлээ зоригтойгоор эхэлснээ New Man эрчүүдэд хандсан Христчин сэтгүүл сэтгүүлд өгсөн хамгийн сүүлчийн ярилцлагадаа тэрээр хэлжээ. Эд ярихдаа “Алсын хараанаас өөр барьцгүй энэ аялалаа эхэлж байхад минь, бүгд л намайг буруу алхам хийж байна гэцгээж байлаа. Шинэ үйлчлэлээ биш, харин гэр бүлийнхээ ирээдүйг бодооч хэмээн санаа тавьсандаа л ингэсэн байх л даа. Гэвч, би Бурханы илэрхийлэлд бүрэн нээлттэй байсан бөгөөд энэхүү илэрхийллийг бусдад хүргэхийг Бурхан надаас хүсч буйг бүх зүрхээрээ маш тодорхой мэдэж байв. Ийм тодорхой болчихоод байхад би яах ёстой байсан юм бэ?” гэж хэлсэн байна. Тэрээр үйлчлэлийнхээ алсын харааг хэрхэн хүлээж авснаа ч бас тайлбарласан юм. Үйлчлэлээ эхлэхээсээ өмнө дөч хоног мацаг барьж, Бурханыг бүх зүрхээрээ хайх үедээ, Түүнээс хоёр зүйлийг хүлээн авсан гэжээ. Нэгдүгээрт, Бурхан бүх зүйлийг Өөрийн тогтоосон зарчим дээр тулгуурлан, Өөрийн бий болгосон загварын дагуу үйлддэг.  Хоёрдугаарт, амлагдсан нутагт ороход нь Израильчуудад саад болж байсан таван гэм өнөөгийн эрчүүдэд ч бас эр хүнийхээ хувьд бүрэн дүүрэн амьдрахад нь саад болж байна гэдгийг тэрээр ойлгожээ. Кол очсон газар бүртээ үүнийг ярьж байсан бөгөөд үр дүн нь ч гайхамшигтай байлаа. Орегонд болсон хамгийн анхны цугларалтан дээр Кол эрчүүдэд хандан сексийн гэмээ гэмшихийг тушаахад, тэнд байсан 500 эрчүүдээс 360 нь урагш гарч, гэмээ зоригтойгоор илчлэн, Эзэний өмнө сэтгэлээ нээн, шийдвэр гаргасан гэдэг. Тэндээс л энэ үйлчлэлийн эхлэл тавигджээ. Колын өгүүлснээр эрчүүдэд хандсан хорь гаруй жилийн үйлчлэл нь үй олон эсэргүүцэлтэй тулгарсан он жилүүд байжээ. Тэрээр “Би эрчүүдэд үнэнийг гаргаж хэлдэг байсан. Бурхан бидэнд урилга биш, харин тушаал өгсөн. Олонх үйлчлэл хүмүүст урилга өгдөг. Хэрэв, та хүмүүст гэмших урилга өгвөл, тэд нэг бол хүлээж авна үгүй бол хүлээж авахгүй. Харин, та тэдэнд гэмш гэж тушаавал, нэг бол дуулгавартай дагана эсвэл эсэргүүцнэ. Улаан нүүрэн дээр нь үнэнийг нь хэлэх нь ихэнх эрчүүдэд таагүй байдаг. Мэдээж, хэнд ч эвгүй сэтгэгдэл төрнө шүү дээ” гэж хэлж билээ. Амь өрсөх амьдрал нь Христчин амьдралын нэгэн хэсэг гэдэгт Кол итгэдэг байсан юм: “Амь өрсөх гэдэг нь итгэлээр алхана гэсэн үг. Хэрэв, итгэлээр алхвал, та амь өрссөн алхам хийх бөгөөд итгэлээр амьдрахыг хүсэхгүй бол амь өрсөхийг хүсэхгүй буюу хойш суун үйл явцыг хөндлөнгөөс ажиж, боломжтой, аюулгүй цагт хөдлөхийг хүсч байна гэсэн үг. Харин, ингэж амьдарвал, та хэзээ ч, ямар ч юмны эхэнд явж чадахгүй” гэж тэрээр хэлдэг байв.
1979 онд үйлчлэлээ эхлэхдээ Кол “Энэ үйлчлэл бол зөвхөн эрчүүдэд хандсан дэлхий дээрх цорын ганц үйлчлэл” гэж хэлж байсан юм. Тухайн үед Full Gospel Business Men гэдэг үйлчлэл байсан боловч, энэ нь үнэндээ Ариун Сүнсний баптисм хүртээх зорилготой байжээ. Харин, Колын үйлчлэл бол илэрхийллээр төрсөн юм. Энэ нь эрчүүд сексийн гэмээ гэмшиж, үүнээсээ эргэх ёстой гэсэн илэрхийллийн үг байлаа. Тэр үед сексийн гэм нүглийн талаар сүм дотор нээлттэй ярьдаггүй байсан учраас хүмүүс үүнд нь нэлээд эсэргүүцэнгүй хандаж байсан боловч, эцэст нь өөрсдөө ч энэ талаар ярьж эхэлсэн тухай Кол нэмж хэлжээ.
1990 оны үеэр эрчүүдийн хөдөлгөөнд үсрэнгүй өөрчлөлт гарах үед, Кол аль хэдийнээ орчин цагийн эрчүүдийн хөдөлгөөний эцэг гэдгээрээ нэрд гарсан төдийгүй Promise Keepers-г (эрчүүдийн нэгэн төрлийн хөдөлгөөн) үндэслэгч Билл МкКартны зөвлөгчөөр ажиллаж байсан юм.
Колын үүсгэн байгуулсан Christian Men’s Network (Христчин эрчүүдийн Сүлжээ) нь өөрсдийн зохион байгуулдаг цуглаан, амралт, сүмийн цугларалт, видео, радио, телевиз, ном, кассет болон хиймэл дагуулаар цацах шууд нэвтрүүлгүүдээрээ дамжуулан сая сая эрчүүдэд хүрч чадсан билээ. Энэ үйлчлэл нь одоогоор дэлхийн 210 оронд үйл ажиллагаагаа явуулж байна. Эд ийнхүү дэлхий даяар үйлчлэхдээ олон залуу пасторуудын сүнсний эцэг болсон юм.
Доктор Эдвин Луис Кол сая сая хүмүүст агуу зүйлсийг зааж сургасан төдийгүй, өөрөө тэдгээр сургаалаараа амьдарсан бөгөөд үүнийгээ гэр бүлийнхэн ба түүнийг сонсдог олон олон хүмүүст харуулж чадсан итгэлийн баатар, Эзэний доторх сүнслэг өвийг хойчийн бидэнд үлдээсэн агуу хүн билээ.
“Харин та нарын хэн нэгэн нь мэргэн ухаанаар дутвал, бүх хүнд өгөөмрөөр, буруушаалгүйгээр өгөгч Бурханаас гуйг. Тэгээд түүнд өгөгдөх болно.” (Иаков1:5) гэжээ. Гуйвал, мэргэн ухаан Бурханаас ирэх нь дамжиггүй гэж энд амлаж, баталгаажуулж байна. Мэргэн ухааныг хүлээн авах цорын ганц нөхцөл нь гуйх юм.
Теологийг амьдралд хэрэглэх үед л ашиг тусыг нь бид хүртдэг. Хэрвээ итгэж, хүлээн авсан теологио амьдралд хэрэглэхгүй бол угтаа хамгийн сайн теологи ч танд ашиггүй теологи болж хувирна. Тиймээс, алдаа, занга болон гуниглалд хөтлөх элдэв аюулаас хол байхад тань туслахын үүднээс өөрийн амьдралаас олж авсан зарим нэг ойлголт, ухаарал, аливааг ялгахад зүйлс болон мэргэн ухаанаас хуваалцъя. Энэ ухаан нь эр хүн хэрхэн эхнэрээ, гэр бүлээ зүй зохистой авч явах ухаанд хөтлөх болно.

ӨДӨР БҮР МӨРДӨХ ДҮРЭМ

Нэг. Ажлын хуваариа гаргахаас өмнө хувийн ажлаа эхлээд гаргаарай
Юуны өмнө гэр бүлдээ хүндэтгэлтэй ханд. Ажил алба, үйлчлэлдээ амжилт олоход гаргах золиос гэж бий. Харин тэр золиос нь таны гэр бүл бүү байг. Ашиглаж, ашиглаж ханасан цагийн үлдэгдэл, тунадасыг гэр бүлдээ зориулан амьдрах сэтгэхүйгээс хол бай. Таны ажлын сул чөлөөтэй зайнд багтаж ядан байгаа гэр бүлээ эргэн нэг хар. Тэд чинь танд үнэнч байж танаас хамааралтай амьдарч байгаа хүмүүс гэдгийг үргэлж санаж тэдэндээ цагаа зориул. Гэр бүлээ, гэр бүлтэйгээ өнгөрөөх цагаа хүндэтгэн урьдаас төлөвлөн гарга. Хэрэв та эхлээд ажлын хуваариа гаргачихвал гэр бүлтэйгээ өнгөрөөх цаг танд олдохгүй ч байж мэдэх тул юуны өмнө гэр бүлтэйгээ өнгөрөөх цагийг үргэлж гарга. Энэ нь гэр бүлээ хямралгүй авч явахыг нэг дэх үндсэн алхам болно.

Хоёр. Гэр бүлтэйгээ хийнэ гэсэн аливаа ажлаа цуцлах хэрэггүй...
Хэрэв та гэр бүлтэйгээ цагийг өнгөрөөх төлөвлөгөөтэй байтал бусад ажлууд болох гэнэтийн уулзалт, ажлууд гэр бүлийн тань цагаас бүү хулгайлаг. Олон эрчүүд гэр бүлийн цагаа өөрийн бизнесийн төлөө, хувийн ашиг сонирхлынхоо төлөө эсвэл гэр бүлгүйгээр ямар нэг зүйлийг хийхийг хүсч байгаа учраас цуцалдаг. Гэр бүлдээ амласан цагаа цуцлах эсвэл хойшлуулах нь хүүхдүүдийнхээ урмыг хугалах, өөрт тань итгэх эхнэрийнхээ итгэлийг сулруулах алхам болдог. Удаа дараа давтагдахад энэ нь дургүйцлийн очийг үлээж яваандаа эсэргүүцлийн бамбарыг асаахад хүргэдэг. Хэрэв үүнийг уншигч та өөрөө өндөр албан тушаалтай, олны анхаарлын төвд үргэлж байдаг нэгэн бол үүнийг заавал анзаарах ёстой.
Тиймээс таны дэргэдэх хүн чинь юу ч гэж хэлж байсан юуны өмнө гэр бүлээ анхаарах нь чухал. Гэр бүлээ хоёр дугаар ангиллын хүмүүс бүү болго. Харин тэд таны хувьд үргэлж нэгдүгээрт байх ёстой хүмүүс. Амласан үгээ биелүүлж, төлөвлөсөн ажлаа гүйцэтгэх нь гэр бүлийн хямралаас таныг хол байлгах болно. Таны үг бол таны барьцаа. Та үгээ хэлэхдээ бусадтай гэрээ байгуулдаг. Хэрэв биелүүлэхгүй л бол танд итгэх итгэл хөсөрдөх болно.

Гурав. Таны бизнес, үйлчлэл мөн хобби тань таны шүтээн, нууц амраг эсвэл шалтаг бүү болог
Өөрт нь ямар их хайртайг эхнэр мань мэдэх эрхтэй бас мэдрэх ёстой. Өөрөөс нь илүүгээр хэн нэгнийг, аливаа зүйлсийг хайрлаагүйг эхнэр тань мэдэхдээ таны бизнес , үйлчлэл, эсвэл хоббитой өрсөлдөхөө болино. Тэр таныг бүтэн болгож дүүргэх таны нөгөө тал байхаар бүтээгдсэн болохоос биш таны өрсөлдөгч болохоор бүтээгдээгүйг үргэлж сана. Нэг биед хоёр толгой байж болохгүйн адил танд хоёр чухал зүйл байлаа гэхэд нэгийг нь заавал нэгдүгээрт тавих нь зүйн хэрэг. Эхнэрээ нэгдүгээрт тавьж түүнийг хайрла.

Дөрөв. Эмэгтэй нарийн бичгээ эсвэл хамт ажилладаг эмэгтэй ажилтнаа “оффисын эхнэр” бүү болго
Жентлеменүүдийн эмэгтэй нарийн бичиг болон тэдэнтэй хамт ажиллах эмэгтэй ажилтнууд нь тэдний хүсэл бүрийг нь хангахад үйлчилж, тэдний шаардлагыг биелүүлж,  байдаг. Таны ажиллах дадал хэвшил, онцлог байдал, дуртай дургүй зүйлс болон таныг бүхний өмнө өмгөөлөх үүргийг ажилтан эмэгтэй өөрөө хүлээн авахад та хоёрын дунд зөвхөн эхнэр нөхрийн хооронд л байх ёстой ойртон дотносох мэдрэмж бий болдог. Ямархуу кофейнд дуртайг, хэнд хэзээ ямар бэлэг ямар үгтэйгээр илгээхийг тэд мэддэг болох болно. Тэд таны талаар илүү ихийг мэдэж эхнэрээс тань илүү ихээр санаа тавьж эхэлбэл – ЗОГС! Та хоёрын харьцаа дэндүү хол  явчихсан байна. Зогс! Ийм нөхцөлд таны хамтрагч эмэгтэй болон эхнэрийн чинь хоорондох үндсэн ялгаа бол эхнэр чинь тантай секс хийдэгт л орших болно. Эсвэл удалгүй тэр хэрэгцээг чинь эмэгтэй нарийн бичиг, хамтрагч эмэгтэй чинь орлож ч магадгүй. Тиймээс, зогс! Мөн хэн нэгэн эмэгтэй өөрийгөө, эхнэрээс тань илүүрээр таныг ойлгодог гэж бодож байвал, түүнээс зайгаа барьсан нь дээр. Эхнэртэйгээ учраа олоогүйгээс зовж байгаа эрэгтэйчүүд “өрөвч эмэгтэйн синдромд” өртөхдөө амархан байдаг. Үүнийг нэгэн адил, эр хүн та хэн нэгэнд зовж яваа эмэгтэйд зөвлөгөө өгөх гэвэл тэрхүү синдромд ч өртөх боломжтой. “Настай эмэгтэй нь залуу эмэгтэйдээ зааг” гэж хэлсэн Библийн үгийг сана. Өөрийгөө цэврээр авч яв. Хэрэв та эмэгтэйчүүдийн аврагч болох гээд, ялангуяа, үүнийг чинь эхнэр тань мэдээгүй байсан бол хожим нь өөрөө ч эсэргүүцээд дийлэхгүй тийм хэцүү бодлыг тэр эмэгтэйн сэтгэлд эр хүн та суулгах болно шүү.

Тав. Бал сарын аяллыг эхнэртэйгээ үе үе хийж занш
Зөвхөн эхнэртэйгээ хоёулхнаа байх цаг гарга. Бал сарын аяллыг долоо хоногийн амралтын өдрүүдээр эсвэл зөвхөн нэг л өдөр хийж болно. Гол нь тэр цаг тань үр дүнтэй өнгөрөх ёстой. Энэ цагт харилцаагаа илүү сэргээн бататгахыг анхаарвал зохистой. Олонх эрчүүд ажилд орж, гэрлэж, хүүхдүүдтэй болдог нийтийн жишгээр л амьдрал нь явдаг. Тийм учраас эхнэртэйгээ хувьчлан харьцах арга зам нь хүүхдүүд эсвэл ажил төрлийн шугамаар харилцах харилцаа мэт болж хувирдаг. Хүүхэд шуухад, ажил төрөлд дарагдсаар нэг л мэдэхэд эхнэртэйгээ тухтай ярьж суух хором бага багаар алга болдог. Зөвхөн эхнэртэйгээ хоёулхнаа байх цагийг гаргаж өдөр тутмын хэвийн амьдрал, хүүхдийн дуу чимээнээс түр ч болов холдох нь зүйтэй. Харав та гадаадад ажлаар явах бол эхнэрээ зочид буудлын өрөөнд бүү цоожил. Та дотроо нэг сумаар хоёр туулай буудчихлаа гэж бодож байгаа ч үнэндээ эхнэр чинь энэ байдалд дургүй байдгийг санаарай. Эхнэр чинь аквариумын загас биш шүү дээ. Хоол, хувцсыг нь өгчихвөл болчихдог гэж бүү бод. Эхнэрээ хүндэтгэ, хайрла. Танд амаараа хэлэхгүй байгаа түүний хүслийг мэдэрч сур. Эхнэр чинь тантай л хамт байж, янагсаж, харилцан ярихыг хүсч байдаг. Үүнийг нь нөхөр болох танаас өөр хэн ч, юу ч орлож чадахгүй. Эхнэр чинь таныг хүсч байна. Бусдын өмнө эхнэрээ хүндэтгэ, түүний оршихуйд зай тавьж өг. Түүнийг “авгай” гэж дуудахын оронд “эхнэр” гэж дуудах нь илүү зохимжтой. Түүний үнэ цэнийг олны өмнө өргө. Бусад хүн таныг хүндэлдэг шиг эхнэрийг тань хүндлэхийг бусдад ойлгуул. Харилцаагаа үргэлж сэргэг байлгахын тулд илүү санаачлагатай бүтээлж байж эхнэрийнхээ таалдаг зүйлсийг хамтдаа хийгээрэй.

Зургаа. Зөвхөн хоёулхнаа байх цагийг тогтмол гаргаж бай
Амжилтын үндсэн зарчмын нэг нь: “байршил, байршил, байршил” юм гэж амжилтад хүрсэн хүмүүс дурьдах дуртай байдаг. Гэр бүлээ амжилттай удирдах чухал зарчмын нэг нь: “эхнэртэйгээ болз, эхнэртэйгээ болз, эхнэртэйгээ болзох” явдал юм. Гэрлэсний дараа ч болзож болно. Харин гэрлэхээсээ өмнөх болзооноос ялгагдах юм нь гэвэл илүү боловсронгуй, гүнзгий байх хэрэгтэй. Энэ болзоо тань бие биеийнхээ дотоод ертөнцийг олж нээх, эхнэрийнхээ сэтгэлийн мэдрэмжийг мэдрэх, дуртай дургүй зүйлсийг нь ойлгох цаг юм. Эхнэрийнхээ өдөр тутмын амьдралд юу болсныг та сонирхохоос нааш эхнэр тань өөрөө танд хэлэхгүй. Эхнэр тань үргэлж өөрийгөө онцгой гэдгийг мэдрэхийг хүсч байдаг. Түүнтэй болзоход өөрийнхөө онцгойг мэдрэх мэдрэмж нь дахин сэргэж хуримын өдөр бүхний анхаарлын төвд байсан тэр л сэтгэгдэл түүнд эргэн ирдэг.

Долоо. Бурханд зориулах өөрийн хувийн цагаа үргэлж хадгалж бай
Таны талд амьдрал хөшигний өмнөх амьдралын бодит илэрхийлэл юм. Та хувьдаа ямар байна тэр л байдал тань бусдын өмнө илэрдэг. Нуухын аргагүй. Өдөр бүр Библиэ унш. Зөвхөн уншлагын хүснэгт бөглөхийн тулд бус Бурханы Үгийг сонсохын тулд өдөр бүр тогтмол их бага нь хамаагүй Библиэ унш. Өдөр бүр Бурханы үгээр өөрийнхөө дотоод хүнийг торд. Итгэл сонсохоос ирдэг болохоос, урьд нь сонссоноор ирдэггүй (Ром10:17). Унших нь Үгийг өнгөрсөн цаг уруу бус ирээдүй цагт авчирдаг. Өмнө нь юу уншсан цаг уруу бус ирээдүй цагт авчирдаг. Өмнө нь юу уншсан нь чухал бус харин одоо юу уншиж байгаа нь илүү чухал байснаар итгэл өдөр бүр бидэнд ирдэг. Эхнэртэйгээ харилцах харилцаанд тань оролцдог гуравдагч Нэгэн бол Бурхан. Анхны гэр бүлийн харилцаанд байсан Бурхантай харилцах харилцааг чөтгөр сүйтгэснээр бидний амьдарч буй дэлхийн түүхийг ч мөн орвонгоор нь эргүүлсэн юм. Бурхан гэр бүлд болж буй бүх үйл явдлын шийдвэрийн хариуцлагыг үүрэгчээр эр хүнийг томилсон. Хэдийгээр эр хүн өөрөө гаргасан ч бай гаргаагүй ч бай бүх хариуцлагыг үүрэх ёстой. Эхнэр тань, таныг сүнслэг удирдагч байгаасай гэж хүсдэг. Нөхөр нь гэртээ сүнслэг удирдагч хэмээн хүлээн зөвшөөрөгдөж байгаа бол түүнийг өөр ямар ч газарт удирдагч болоход эхнэр нь татгалзахгүй. Жинхэнэ эр хүн гэр бүлийнхээ гишүүдийн төлөө өдөр бүр залбирдаг.

Найм. Эхнэртэйгээ залбирч бай
Залбирал янагсан дотносох холбоог бий болгодог. Бурхантай өдөр бүр залбирлаараа харилцдаг хүн Түүнтэй дотно харилцаатай болдог. Үүнчлэн хэнтэй хамт залбирч байна тэр хүнтэйгээ Бурхантай дотно болдог шиг тийм дотно холбоотой болдог. Таны хамгийн том хамгаалалт бол таны эхнэр. Эхнэртэйгээ залбир. Эхнэрийнхээ төлөө залбир. Хамт залбирч бүхий л хэрэгцээ, хүслээ солилц. Ийм байж чадвал хүнд өдрүүд ирэхэд эхнэр тань таны ард найдвартай хамгаалалт болж таны төлөө тууштай залбирч чадна. Үнэндээ, амжилттай яваа ихэнх эрчүүд эхнэрийнхээ залбирлын хүчээр л тийм өндөрлөгт хүрсэн байдаг.

Ес. Харилцаа бол үйлчлэлийн үндсэн бэлтгэл болдог.
Өргөл өргөхөөсөө өмнө танд хэн нэгний эсрэг зүйл байгаа бол эхлээд түүнтэйгээ эвлэрээд дараа нь ирж өргөлөө өргө гэж Есүс заасан. Үүгээрээ “харилцаа – үйлчлэлийн бэлтгэл” гэдгийг Есүс бидэнд ойлгуулахыг хүссэн билээ. Гэр бүлийн харилцаа тань сүмийн үйлчлэлийн, бизнесийн тань амжилтын бэлтгэл болдог гэдгийг үргэлж сана. Эхнэртэйгээ хэл амаа олж амьдар гэсэн Библийн үгийг үргэлж дотроо хадгал. Хэрэв эхнэр тань таныг ойлгохгүй бол таны хийж байгаа бүхэн хүнд байдалд орох болно. Абрахам газар дээрх “итгэлийн гэр бүлүүдийн эцэг” болохоос өмнө Бурхан түүнийг өөрийнхөө гэрийн эцэг мөн байж чадах эсэхийг шалгасан юм. Өөрийн гэр бүлээ удирдах чадварыг нь харснаар цор ганц, баттай энэ л шалтгаанаар Бурхан Абрахамд итгэж, түүнийг итгэлийг гэр бүлийн эцэг болгосон юм (Эхлэл 17:5). Ийм учраас, Паул Тимотод, эр хүн өөрийн гэр бүлээ удирдаж чадахгүй бол яаж Бурханы гэр бүл болох сүмийг удирдаж чадах билээ гэж бичсэн (1Тимот 3:4). Үйлчилж байгаа пастор, удирдагч ямар хүн бэ? Гэдгийг түүний хийж бүтээснээс бус харин эхнэрээс нь сонсвол дүгнэлт илүү зөв гарах болно гэж нэгэн алдартай хүн хэлснийг би санаж байна.

Арав. Хайр болон үнэ цэнийг эхнэр, гэр бүлийнхэндээ харамгүй өг.
Эхнэртээ хайраа өгөхөөс гадна гарт нь үнэ цэнийг нь ойлгуулах нь чухал. Олон эрчүүд өөрийн эхнэрээ шалихгүй мэтээр харьцдаг учраас хүүхдүүд нь ч гэсэн үүнийг нь дагаж бусдын өмнө түүний үнэ цэнийг доогуур болгодог. Пасторын ажлаа өгөөд дэлхий даяар явж зөвхөн эрчүүдэд үйлчлэх үйлчлэлээ эхлэхэд миний эхнэр удирдлага, эрх мэдэл ба олонд ил харагдах байр сууринаас надтай хамт буусан юм. Сүмийн гишүүд түүнийг хүндэтгэж мөн эелдэг харьцаж байхад тэр дуртай байсан. Эхнэр маань хаа ч сэтгэл бардам сайн пасторын эхнэр гэж олонд танигдсан байлаа. Харин одоо эхнэр минь гэртээ сууж, гэрийнхээ санхүү болон ажлыг хариуцаж байна. Олны нүдэнд тэр болгон үзэгдэхээ больж, урьд нь авч байсан хайр, хүндэтгэл, ойр дотны харьцааг тэр бүр хүртэхээ больжээ. Харин түүний оронд хэнд ч үл харагдах ганцаардмал орчинд байх болов. Түүнд өөрийнх нь үнэ цэнийг мэдрүүлж буцаан авчрах нь зөвхөн надаас шалтгаалж байсан юм. Миний хувьд, хийсэн анхны алхам бол олсон орлогоо эхнэртээ өгч, зарцуулах ёстойд зарцуулж мөн өөрийн хийх дуртайгаа хийхийг зөвшөөрсөн явдал байв. Үүнээс би хоёр зүйлийг ханьдаа харуулахыг хичээсэн. Нэгд, түүнд хайртайгаа, хоёрт түүний үнэ цэнийг өөрт нь харуулахыг хүссэн билээ. Миний хийсэн дараагийн алхам бол, түүнийг “олны хайрыг булаасан сайхан бүсгүй” гэж дуудаж эхэлсэн явдал байлаа. Энэ нь мөн бусдын анхаарлыг татаж тэд ч мөн түүнийг энэ алдраар нь дуудах болов. Түүний нэр ийнхүү хүрээгээ тэлсэн. Хүмүүс түүнд захиа бичихдээ ийм нэрээр хаягладаг болов. Дэлхий даяар одоо түүнийг энэ нэрээр нь мэддэг. Энэ нь ч түүнд үнэндээ тохирсон нэр байсан юм. Дэлхий даяар үйлчилж буй олон олон хүмүүс эхнэрийн минь онцлог сайхан талууд, мөн энэ нэр түүнд ямар их зохистой хүндэтгэл болсныг харсан тэр мөчөөс эхнэрт минь өөрийнх нь үнэ цэнэ эргэн ирсэн билээ. Хүүхдүүдэд ч гэсэн үүний адил хүндэтгэл хэрэгтэй. Өөрийгөө харамгүйгээр өгснөөр та тэдэнд хайраа харуулж чадна. Тэд мөнгөний үнэ цэнийг хараахан мэдэхгүй байж болох ч тэд цагийн үнэ цэнийг мэдэрдэг. Тэдэнд цагаа зориулснаар та тэдний үнэ цэнийг өөрсдөд нь харуулж байдаг бөгөөд аавтайгаа цаг өнгөрөөж чадахгүй байгаа хүүхэд хууртагдсан, хаягдсан мөн үнэ цэнэгүй гэсэн мэдрэмжийг өөртөө мэдэрдэг. Тийм хүүхдүүд үргэлж санаа алддаг боловч яагаад ингэж их санаа алддагаа мэддэггүй. Үнэндээ тэдний сэтгэл дотор бий болох ёстой үнэ цэнийг тэдэнд өгөөгүйгээс тэд ийм мэдрэмжтэй үлдэцгээсэн байдаг. Хүүхдүүддээ, хүртэх ёстой үнэ цэнийг нь хүртээ. Мөнгө, цаг, урмын үгээрээ тэднийг харамгүйгээр тэтгэ. Хүүхдүүдийнхээ сайн талыг бататган магтаж, зөвлөхдөө өөрийнхөө үнэ цэнийг мэдрэх мэдрэмжээр хүүхдүүдээ баян байлгаарай.

Maranata.mn