Езекиел 23-24

Есдүгээр оны аравдугаар сард, уг сарын арванд ЭЗЭНий үг надад ирж — Хүний хүү, яг энэ өдрийг, энэхүү өдрийн нэрийг бич. Яг энэ өдөр Вавилоны хаан Иерусалимын эсрэг бүслэлт босголоо.* (Езекиел 24:1-2)
Энэ бол Езекиел өөрийнхөө эш үзүүллэгт тодорхой он сар өдөр дурдсан анхны тохиолдол юм. Тухайн өдөр нь Вавилончууд Иерусалимын эсрэг бүслэлтийг босгосон байдаг. Тухайн үед одооных шиг үйл явдлыг халуун цэгээс нь шууд дамжуулах телевиз радио гэж байгаагүй. Тиймээс Езекиелд тухайн үед Иерусалимд болж буй үйл явдлыг олж мэдэх ямар ч арга байгаагүй. Харин Бурхан түүнд илчилж өгсөн учраас Езекиел ийнхүү өгүүлсэн байна.