Езекиел 6

ЭЗЭНий үг надад ирж (Езекиел 6:1)
Энэ үгээр Езекиелийн эш үзүүллэг эхэлж байна. 7-р бүлгийн эхэнд ч бас “ЭЗЭНий үг надад ирж” гэсэн үгээр Езекиел эш үзүүллэгээ эхлүүлсэн байдаг. Израильчууд Езекиелийн хэлсэн үгсийг хүлээж авахыг хүсэхгүй байсан. Гэхдээ Езекиел тэдэнд “Би өөрийнхөө бодлыг биш, өөрийнхөө хүслийг биш харин Бурханы надад хэлсэн үгсийг л дамжуулж байнаа” гэж хэлж байна. Бас сонирхолтой нь энэ хоёр бүлэг хоёулаа “та нар Намайг ЭЗЭН гэдгийг мэдэх болно” гэсэн үгээр төгсдөг юм. Бурхан Израильчуудын дээр аймшигтай шүүлтийг буулгасан нь тэдэнд Өөрийгөө Бурхан гэдгийг мэдүүлэхийн тулд байсан. Үнэхээр хүмүүс бидний дээр Бурхан шүүлтээ буулгадаг нэгэн гол шалтгаан бол Бурхан Өөрийгөө бидэнд ариун Бурхан гэдгээ таниулахын тулд байдаг юм. Үнэхээр өнөөдөр энэ дэлхий, Бурхан Эзэнийг ариун Бурхан хэмээн таньж мэдэх хэрэгтэй байна.