2 Петр 3:11-18

Энэ бүхэн тийн устгагдах аваас ариун байдал ба итгэл сүсэг дор та нар ямаршуу байх ёстой вэ? (2 Петр 3:11)
Гуравдугаар бүлгийн эхэнд Петр Бурхан дэлхийг өмнө нь усан галваар шийтгэж байсан бол ирээдүйд галаар шийтгэх болно гэдгийг өгүүлсэн байдаг. Тэгвэл энэ эшлэл дээр Петр биднээс нэг зүйлийг асуусан байна. Бурхан өмнө нь юу хийсэн болон ирээдүйд Бурхан юу хийх вэ гэдгийг бид бодохдоо гараа хумхиад зүгээр сууж болохгүй гэдгийг бидэнд сануулан хэлсэн байна. Итгэгчид бид бусдыг шүүмжлээд, хэл амаа билүүдээд суух биш харин Бурханы үгийг энэ дэлхийд тараахад хүч хаях ёстой. Өнөөдөр та Бурханы үгийг тунхаглах ажилд ямар хувь нэмэр оруулж байна вэ? Энэ бол итгэгч бидний хувьд маш чухал асуулт.



Бусад дугаар