2 Петр 3:7-10

Харин өнөөгийн тэнгэр ба газар нь Түүний үгээр байгаа бөгөөд галд зориулагдан, сүсэг бишрэлгүй хүмүүсийн шүүлт ба сүйрлийн өдөрт хадгалагдаж байна. (2 Петр 3:7)
Энд Петр бидний одоогийн амьдарч буй дэлхий ертөнцийн талаар өгүүлсэн байна. Өмнө нь байсан дэлхий ертөнцийг Бурхан шүүж шийтгэсэн талаар өмнөх хичээлээрээ бид үзсэн. Өнөөдрийн бидний амьдарч байгаа дэлхий ертөнцийн талаар өгүүлэхдээ Петр үүнийг “галд зориулагдан хадгалагдаж байгаа” гэж хэлсэн байна. Энэ бол маш сонирхолтой хэллэг. Энд гарч байгаа “галд зориулагдан хадгалагдаж байгаа” гэсэн үгийг өөрөөр “өөрийг нь устгах тэр галтайгаа хамт хадгалагдаж байгаа” гэж орчуулж ойлгож болно. Өөрөөр хэлбэл Бурхан тэнгэрээс ямар нэгэн гал буулгах биш харин энэ дэлхий ертөнцийг устгах гал нь энэ дэлхий ертөнц дээр хамт хадгалагдаж байгаа гэсэн утгаар бид ойлгож болно.



Бусад дугаар