2 Петр 2:21-22

Хамтдаа энэ цагт 2 Петр 2-р бүлгийн төгсгөлийн хэсгийг үзэцгээе. Энэ бүлэгт элч Петр бидэнд чуулганыг хутган үймүүлэхийн тулд гарч ирэх хуурамч багш нарын талаар анхааруулсан байна. Хэдийгээр тухайн цаг үедээ Петр ирээдүйд болох үйл явдлын талаар сэрэмжлүүлсэн боловч өнөөдрийн энэ цаг үед Петрийн сэрэмжлүүлж байсан зүйлс аль хэдийн биеллээ олсон байна. Ингээд хамтдаа хуурамч багш нарын талаар элч Петрийн сэрэмжлүүлсэн сүүлчийн үгсийг уншиж судалцгаая