2 Петр 2:12-20

Харин тэд мэддэггүй зүйлээ доромжлох нь баригдаж устгагдахын тулд л зөнгөөрөө төрж байдаг хэлгүй адгуустай адил бөгөөд тэдэнтэй адил мөн устгагдана. (2 Петр 2:12)
Петр энд хуурамч багш нарыг адгуус амьтадтай зүйрлэсэн байна. Хүмүүсийг амьтнаас үүссэн гэж үздэг хувьслын онол нэг хэсэг маш хүчтэй газар авсныг та бүхэн мэднэ. Гэхдээ үнэнийг хэлэхэд хүн амьтнаас үүсээгүй ч цагаа тулвал амьтнаас ч дор байж чаддаг. Үүнийг Библи хүртэл гэрчилдэг. Энд Петр хуурамч багш нарыг адгуус амьтантай зүйрлэхдээ тэднийг “баригдаж устгагдахын тулд л зөнгөөрөө төрж байдаг хэлгүй адгуустай адил” гэсэн байна. Өөрөөр хэлбэл хуурамч багш нар хэдий өнөөдөр дураараа аашилж байж болох ч цаг нь ирэхэд тэд баригдаж, устгагдах болно гэсэн үг. Тэд яаж ч булзсан Бурханы шударга шийтгэлээс зайлж чадахгүй.