2 Петр 2:4-6

хуучны дэлхийг хэлтрүүлэлгүйгээр, харин сүсэг бишрэлгүйчүүдийн дэлхий дээр үер буулгахдаа зөвт байдлыг тунхаглагч Ноаг наймууланг нь хамгаалсан бол, (2 Петр 2:5)
Бидний дараа дараагийн хичээлүүдээрээ үзэх 2 Петр 3-р бүлэг дээр 3 янзын дэлхийн тухай өгүүлдэг. Эдгээр нь хуучин дэлхий буюу өмнө нь байсан дэлхий, одоо байгаа дэлхий, мөн ирээдүйд бий болох шинэ дэлхий юм. Энд Петр “хуучин дэлхий” гэж хэлсэн байна. Энэ бол Ноагийн үерээс өмнөх дэлхий ертөнц юм. Петр энд хэлэхдээ “дэлхий дээр үер буулгахдаа зөвт байдлыг тунхаглагч Ноаг наймууланг нь хамгаалсан” гэж хэлсэн байна. Өөрөөр хэлбэл Ноагийн хөвөгч бүхээгэн дотор Ноагаас гадна 7 хүн байсан гэсэн үг. Тэр хүмүүс бол мэдээж Ноагийн эхнэр, түүний 3 хүү болон тэдний эхнэрүүд. Тэд бол энэ дэлхий дээр Бурхны буулгасан усан галваас амьд үлдэгсэд юм.