2 Петр 2:2-3

Олон хүн тэдний садар явдлыг дагах бөгөөд тэднээс болж үнэний зам муугаар хэлүүлэх болно. (2 Петр 2:2)
Хуурамч багш нарыг хуурамч дагалдагч нар дагах болно. Би хувьдаа Бурханаар сонгогдсон жинхэнэ дагалдагч нар хуурамч багш нарын хууран мэхлэлтэнд үүрд хууртагдахгүй гэж итгэдэг. Бурхан өнөөдөр маш олон гаж буруу урсгалууд, хуурамч багш нарыг зөвшөөрсөн нь нэг талаасаа хуурамч дагалдагч нарыг чуулганаас ангижруулахын тулд зөвшөөрсөн байх гэж би боддог. Учир нь итгэлийн бат суурьгүй, салхины аясаар хийсэгсэд л гаж буруу урсгалын салхинд амархан урууддаг.