2 Петр 1:21-2:1

Учир нь нэг ч эш үзүүллэг хэзээ ч хүний хүслээр гарсангүй, харин Ариун Сүнсээр хөдөлгөгдсөн хүмүүс Бурханаас айлджээ. (2 Петр 1:21)
Элч Петр бидэнд энд Хуучин гэрээн дээрх эш үзүүллэгүүдийн тухай өгүүлсэн байна. Хуучин гэрээн дээрх нэг ч эш үзүүллэг тухайн эш үзүүлэгчийн өөрийнх нь санаагаар бичигдээгүй. Жишээ нь Исаиа гэхэд хэзээ ч дотроо “За байз, мөнгө хэрэгтэй болоод байдаг, нэг ном бичдэг юм билүү дээ” гэж бодож номоо бичээгүй. “Нэг ном бичээд хэвлэлийн газар өгчихье. Тэгээд зарагдсан номноосоо ашиг аваад сууж байя” гэж бодоогүй. Өнөөдөр бол олон хүмүүс ийм бодолтойгоор ном бичдэг. Харин Хуучин гэрээний үеийн эш үзүүлэгчдэд ийм бодол байгаагүй. Тиймээс ч Петр энд хэлэхдээ “Учир нь нэг ч эш үзүүллэг хэзээ ч хүний хүслээр гарсангүй” гэж хэлсэн юм.