2 Петр 1:15-20

Намайг одсоны дараа та нар эдгээр зүйлийг үргэлж санах чадвартай байгаасай гэсэндээ би бас хичээх болно. (2 Петр 1:15)
Петр өөрийнхөө үхлийн талаар өгүүлэхдээ “асраа орхин одох” гэсэн илэрхийллийг ашигласан байна. Петрийн энэ илэрхийллээс үхэл бол төгсгөл биш болохыг харж болно. Энд гарч байгаа “одох” гэдэг үг нь Гэтлэл номны нэр буюу гэтлэх гэсэн үгтэй адилхан үг байдаг. Израильчууд Египетийг орхин одох үед үлдэж хоцорсон Египетчүүд тэднийг цөлд очин амиа алдах болно, тэдний хувьд бүх зүйл дуусах болно гэж бодож байсан. Гэтэл эсрэгээрээ Египетээс явснаараа Израильчуудын төгсгөл ирээгүй харин ч тэд эцэстээ Амлагдсан газарт хүрч чадсан юм. Тэгвэл үүний нэгэн адил Петр ч бас өөрийнхөө үхлийн талаар өгүүлэхдээ энэ дэлхийг орхин илүү дээр газар луу одож байна гэж хэлсэн байна.