2 Петр 1:8-14

Та нарт эдгээр нь байгаад, нэмэгдсээр байвал, энэ нь Эзэн Есүс Христийг маань мэдэхэд та нарыг ашиггүй, үр жимсгүй байлгахгүй. (2 Петр 1:8)
Өмнөх хичээлээр бид итгэгч биднийг итгэл дээрээ юуг хамтатгах ёстой вэ гэдэг талаар дэлгэрэнгүй үзсэн. Тэгвэл Петр бидэнд хэлэхдээ “Та нарт эдгээр нь байгаад, нэмэгдсээр байвал” гэж хэлсэн байна. “Эдгээр” гэдэг нь юуг хэлж байна вэ? Хамтдаа өнгөрсөн хичээлээр үзсэн чанаруудыг эргэн санацгаая. Итгэл, сайн чанар буюу эр зориг, мэдлэг, өөрийгөө захирах, тэвчээр, итгэл сүсэг буюу бурханлаг байдал, ах дүүсэг энэрэл болон үл итгэгчдийг хайрлах хайр. Энэ бүх чанарууд итгэгч бидний дотор байх ёстой гэж үзсэн.