2Петр 1:5-7

Яг энэхүү шалтгааны улмаас та нар бүхий л хичээл зүтгэлээр, итгэл дээрээ сайн чанарыг, сайн чанар дээрээ мэдлэгийг, мэдлэг дээрээ өөрийгөө захирахуйг, өөрийгөө захирахуй дээрээ тэвчээрийг, тэвчээр дээрээ итгэл сүсгийг, итгэл сүсэг дээрээ ах дүүсэг энэрлийг, ах дүүсэг энэрэл дээрээ хайрыг хамтатга. (2 Петр 1:5-7)
Петр энд бидний итгэлийн амьдралын талаар өгүүлэхдээ хамгийн түрүүнд “хичээл зүтгэлээр” гэж хэлсэн байна. Христитгэлийг бид маш нухацтай авч үзэх ёстой юм. Энэ бол бидний хувьд маш чухал зүйл. Гэтэл харамсалтай нь бид итгэлийн амьдралыг зүгээр нэг нэмэлт арга хэмжээ төдий мэтээр төсөөлдөг. Бид Христитгэлийг өдөр тутмын амьдралдаа, ажлын талбар дээрээ, сургууль соёл дээрээ аваачдаггүй. Эсрэгээрээ Ням гараг бүр цэвэрхэн хувцаслаж цуглаандаа оччихоод түүнийгээ итгэлийн амьдралаар амьдарч байна гэж эндүүрдэг. Харин Петр бидэнд хэлэхдээ бид итгэлийн амьдралдаа “хичээл зүтгэлтэй” байх ёстой гэдгийг сануулсан байна.