2Петр 1:2-4

Бурханыг болон бидний Эзэн Есүсийг мэдсэнээр та нарт нигүүлсэл ба амар амгалан улам арвижиг. (2 Петр 1:2)
Элч Паулын мэндчилгээн дээр гардагчлан элч Петр ч бас “нигүүлсэл ба амгалан улам арвижиг” хэмээн мэндчилсэн байна. Нигүүлсэл болон амар тайвныг бид яг л ийм дарааллаар авч үзэх ёстой. Бид Бурханы амар тайвныг хүлээн авахын тулд эхлээд Бурханы нигүүлсэлийг хүлээн авах ёстой. Бурхан биднийг авралдаа багтаахдаа бидний сайн үйлс, алдар гавъяа, бидний зан чанарыг хараагүй. Тэр биднийг гагцхүү Есүс Христэд итгэх итгэлээр л авралдаа багтаасан. Тэр биднийг үнэхээр их хайрласан учраас Есүс Христийг загалмайн үхэл өөд илгээсэн. Есүс Христийн цус бидний төлөө загалмай дээр урсаж байж сая бид Бурханы өмнө очих боломжтой болсон.