2Петр 1:1

Өнөөдрөөс эхлэн бид хамтдаа Шинэ гэрээний 2 Петр захидлыг үзэж эхлэх болно. 2 Петр 1:1 дээрээс хавал энэхүү захидлыг бичигч нь Есүсийн дагалдагч Симон Петр мөн болох нь тодорхой харагддаг. Гэхдээ сонирхолтой нь Библийн олон судлаачид 2 Петр захидлыг үнэхээр Петр бичсэн үү үгүй юу гэдэг дээр маргасан байдаг. Тодруулбал Шинэ гэрээн дээрх захидлуудын дундаас зохиочийг нь тойрч хамгийн их маргасан захидлуудын нэг бол 2 Петр захидал байдаг. Гэхдээ сүүлийн үед 2 Петр захидлын зохиогч нь үнэхээр Петр мөн байсан гэдэг дээр судлаачид бараг бүрэн санал нийлж байх шиг байна. Миний хувьд 2 Петр захидлыг үнэхээр Петр бичсэн үү үгүй юу гэдэг дээр тойрч ярих сонирхол бага байна. Яагаад гэвэл 2 Петр захидал бол гарцаа байхгүй Бурханы үг мөн гэдэгт би итгэдэг. Бурхан энэ захидлаар дамжуулан гайхамшигтай ажлуудаа хийсээр ирсэн. Тиймээс үнэхээр Петр бичсэн үү үгүй юу гэдэг бол үүний хажууд дэд асуудал юм.