УРАМ ЗОРИГГҮЙ БАЙДЛЫГ ХЭРХЭН ЯЛАН ДИЙЛЭХ ВЭ?

ЭРГЭЦҮҮЛЭЛ: Хэрвээ бид өгөрснөө харж, өнгөрсөн үедээ амьдарсаар байх юм бол хэзээ ч урам зоригтой амьдарч чадахгүй. Бас хэзээ ч бусдад урам зориг өгч чадахгүй

Заримдаа бидний бодож төлөвлөж байсан зүйлс буруугаар эргэх нь бий. Бүх зүйл буруугаар эргэж байгааг ухаарах тэр үед бидний дотор ямар мэдрэмж төрдөг вэ? Бид тэр үед сэтгэлээр унаж, уурлаж бухимдаж, урам зориггүй болдог. Дахин хэн нэгэн хүнд итгэж чадахгүй болсон юм шиг бидэнд санагддаг. Тэр битгий хэл Бурханд ч итгэхэд хэцүү юм шиг санагддаг. Энэ бол бидний амьдралд гарцаагүй тулгардаг зүйл. Гэхдээ бид ийм сөрөг сэтгэл хөдлөлдөө хэт автаж, амьдралдаа гашуун үндэс ургуулж болохгүй. Бидний амьдралд урам хугарах, сэтгэлээр унах, зориг мохох зүйл олон тохиолддог. Гэхдээ тэглээ гээд бид зүрх алдах ёсгүй юм. Өнөөдөр Др.Стэнли бидэнтэй энэ сэдвээр ярилцах болно.