ЗӨРЧИЛДӨӨНД ХЭРХЭН ХАНДАХ ВЭ?

Хүн төрөлхтөн бий болсон цагаас л зөрчил тэмцэл байсаар байсан. Өнөөдөр та бидэнд ч бас зөрчилдөж тэмцэлдэх зүйл ялгаагүй л тохиолддог. Харин тэр бүх зөрчилдөөн дунд бид биеэ хэрхэн авч явах ёстой вэ гэдгийг итгэгч бид мэддэг байх нь маш чухал юм.

Итгэгч хүмүүс бид зөрчилдөөнийг хэрхэн шийдвэрлэх вэ? Зөрчилдөөнд хэрхэн хандах вэ? ХАМТДАА нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарт Др.Стэнли бидэнтэй энэ сэдвээр ярилцах болно. Хамтдаа энэ цагт бидний амьдралд тулгардаг зөрчилдөөн мөргөлдөөнийг хэрхэн шийдэх, үүнд хэрхэн хандах тухай 4 үндсэн зарчмыг суралцах болно. Ингээд Др.Стэнлийн ярианд анхаарлаа хандуулцгаая.