УРУУ ТАТЛАГАНД АВТАН БҮДЭРСЭН БОЛ ДАРАА НЬ ЯАХ ЁСТОЙ ВЭ?

"Бид гэм нүглийн уруу татлагад бүдэрснийхээ дараа яах ёстой вэ гэдгийг би энэ цагт хэлж өгөхийг хүсэж байна. Тиймээс найз минь чи энэ цагт бал цаас гаргаад миний чамд өгөх 7 зөвлөгөөг тэмдэглээд аваарай”.

Өнөөдрийн дугаарт бид гэмшил болон сэргэлтийн талаар гайхамшигтай үнэнийг сурах болно. Заримдаа бид гэм нүглийн уруу татлагад дахин бүдрэхгүй гэж дотроо шийдэж, Бурханы өмнө амласан ч уруу татлагын дарамтыг дийлэлгүй сөхөрч Бурханыхаа өмнө гэм нүгэл үйлддэг. Бид бүгд бүдэрдэг. Тэгвэл энэ тохиолдолд бид яах ёстой вэ? Өнөөдөр Др.Стэнли бидэнд Бурхантай нөхөрлөлөө хэрхэн дахин сэргээх, өөрсдийн дотор буй урам хугарал, буруутгалыг хэрхэн ялан дийлэх вэ гэдгийг хэлж өгөх болно. Хэрвээ бид уруу татлаганд автан бүдэрсэн бол дараа нь яах ёстой вэ? Энэ асуултын хариултыг Др.Стэнли бидэнд Библийн үндэстэйгээр өгч байна.