БИДЭНД БАЙДАГ АЛДААТАЙ ОЙЛГОЛТУУД

“Бидний амьдралд тулгардаг уруу татлага нэг бүрийг эш татан, тэдгээрийн үндэс нь юу болохыг зөвлөн ярилцах цаг бидэнд байхгүй. Гэхдээ хамгийн гол нь бид дахин дахин бүдрээд байгаа тэр уруу татлагын үндэс нь юунд байна вэ гэдгийг олж харахыг хичээдэг байх нь чухал юм”

Уруу татлагыг эсэргүүцэх үү эсвэл уруу татлагад бууж өгөх үү гэдэг нь таны өөрийн сонголтоос хамаардаг. Та үүнийг ойлгох хэрэгтэй. Биднийг хэн ч хүчээр гэм нүгэл үйлдүүлдэггүй. Гэхдээ харамсалтай нь бид Сатан хэрхэн ажилладаг вэ гэдгийг мэдэхгүйгээсээ болоод уруу татлаганд маш амархан бүдэрдэг. Харин диавол бол хууран мэхлэгч бөгөөд бүх худал хуурмагийн эцэг нь гэдгийг Библи бидэнд маш тодорхой хэлдэг. Тиймээс бид түүний хууран мэхлэлтэнд болгоомжтой хандах ёстой юм. Бид түүний худал хуурмагт итгэж, худал хуурмаг мэдээллийг хүлээн зөвшөөрөх үедээ Сатаны уруу татлагад маш амархан бүдэрдэг. Өнөөдөр Др.Стэнли бидэнтэй уруу татлагтай холбоотой ямар ямар буруу ойлголтууд хүмүүст байдаг талаар ярилцаж, эдгээр буруу ойлголтууд нь бидэнд ямар аюултай урхи болдог тухай өгүүлэх болно.