УРУУ ТАТЛАГААС ӨӨРСДИЙГӨӨ ХАМГААЛАХ НЬ – 5 хэсэг

"Та Бурханы нүдэнд маш үнэ цэнэтэй учраас Бурхан Есүс Христийг дэлхий рүү илгээж, Түүнд загалмайн шийтгэлийг үүрүүлсэн. Есүс Христ загалмай дээр амиа өргөхдөө хүн төрөлхтөний өмнө авралын замыг нээгээд зогсохгүй бидний хүн нэг бүрийг Бурхан өмнө үнэ цэнэтэй нэгэн болгож өөрчилсөн юм”.

Та өөрийгөө Христ дотор хэн болохыг мэдэх үү? Та итгэгч хүнийхээ хувьд өөрийгөө хэн болохыг ойлгож ухаарах тэр цагт уруу татлагын хүч сулран оддог. Тийнхүү ялалт бидний хувьд маш бодитой болж ирдэг. Өнөөдөр Др.Стэнли бидэнд уруу татлагаас өөрсдийгөө хэрхэн хамгаалах тухай цуврал хичээлийнхээ сүүлчийн дугаарыг хүргэх болно.