УРУУ ТАТЛАГААС ӨӨРСДИЙГӨӨ ХАМГААЛАХ НЬ – 4 хэсэг

"Хэрвээ амьдралын чинь аль нэг талбар дээр Сатан таныг дахин дахин бүдрүүлж, дахин дахин унагаасаар байгаа бол таны хийж чадах хамгийн ухаалаг алхам бол энэ асуудлыг даван гарахад чинь туслах найзтай болох явдал юм. Таны хуваалцсан бүхнийг чандлан нууцалж чаддаг тийм л хамтрагчийг олоорой.”

Бидний ихэнх нь өөрсдийнхөө сул тал, алдаа дутагдлыг нууцалж дотроо хадгалдаг. Тэгвэл өнөөдрийн дугаараараа бид уруу татлагаас өөрсдийгөө хамгаалахын тулд нээлттэй, илэн далангуй нөхөрлөл маш чухал юм байна гэдгийг үзэх болно. Мэдээж өөрийнхөө алдаа дутагдал сул талыг бусадтай хуваалцах нь амаргүй. Гэхдээ ингэснээрээ бид өөрөө өөртөө шударга хандахад тусалдаг. Тиймээс хэрвээ та нэг л уруу татлагатайгаа тасралтгүй зууралдсаар байгаа бол бидэнтэй хамт байж хүчирхэг нөхөрлөлөөр дамжуулан Сатаныг хэрхэн ялан дийлж болох вэ гэдгийг сураарай. Энэ цагт Др.Стэнли бидэнд Бурханы үгээр дамжуулан уруу татлагаас өөрсдийгөө хэрхэн хамгаалах вэ гэдгийг хэлж өгөх болно.