УРУУ ТАТЛАГААС ӨӨРСДИЙГӨӨ ХАМГААЛАХ НЬ – 2 хэсэг

 "Хэрвээ уруу татлагыг ялан дийлэхэд бидний зүгээс оролцоо байдаггүй байсан бол Бурхан бидэнд уруу татлагыг эсэргүүц гэж хэлэхгүй байх байсан. Уруу татлагыг эсэргүүцнэ гэдэг зөвхөн Бурханы хийдэг ажил бишээ. Бидний амьдралд буй гэм нүглийн уруу татлагыг ялан дийлэхэд хувь хүмүүс бидний өөрсдийн үүрэг хариуцлага гэж бий.”

Бид уруу татлагад бүдрэх үедээ янз бүрийн шалтаг тоочдог. Гэхдээ үнэндээ Сатан биднээр хүчээр гэм нүгэл үйлдүүлж чадахгүй гэдгийг бид ойлгох ёстой. Бид уруу татлагад бууж өгөн гэм нүгэл үйлдэх бүртээ бид өөрсдөө тэр сонголтыг хийж байдаг. Сатан таныг хүчээр гэм нүгэл үйлдүүлж чадахгүй. Харин Бурхан танд чөлөөт сонголтыг өгсөн. Та гэм нүглийг эсвэл зөвт байдлыг алийг нь сонгох вэ гэдгийг өөрөө л шийдэх болно. Тиймээс гэм нүглийн уруу татлагыг эсэргүүцэх нь бидний хүн нэг бүрийн үүрэг хариуцлага байх нь. Бурхан таныг тулалдаан дунд ганцааранг чинь орхидоггүй. Харин дайсны дайралтыг ялан дийлэх хүч чадлыг танд өгдөг. Өнөөдөр Др.Стэнли бидэнд уруу татлагаас өөрсдийгөө хамгаалахад амин чухал шаардлагатай 2 зүйлийг бидэнд хэлж өгөх болно. Бидний хувьд сүнслэг тулалдаанд ялалт байгуулахын тулд өөрсдийгөө уруу татлагаас хамгаалж сурах нь маш чухал юм.