УРУУ ТАТЛАГААС ӨӨРСДИЙГӨӨ ХАМГААЛАХ НЬ – 1хэсэг

"Уруу татлагын эсрэг бат зогсохын тулд бид нэг чухал зүйлийг ойлгох хэрэгтэй юм. Тэр нь юу вэ гэвэл бүх уруу татлагад хэмжээ хязгаар байдаг. Бид үүнийг маш сайн ойлгох хэрэгтэй”.

Бид итгэлийн амьдралдаа ямар нэгэн хүчтэй уруу татлаганд орох үедээ “өөрийн хяналтгүй” болчихсон юм шиг санагдах үе олон удаа тохиолддог. Тэр битгий хэл бид хэдий чинээ уруу татлагыг эсэргүүцнэ төдий чинээ уруу татлага улам хүчтэй болж, бид итгэлээрээ бат зогсоход улам бүр хэцүү болоод байгаа юм шиг бидэнд санагддаг. Тэгвэл бид диаволын уруу татлагыг ялан дийлэх ямар ч боломжгүй гэсэн үг үү? Бид уруу татлагын өмнө үнэхээр хүчин мөхөс байдаг гэсэн үг үү? Эсвэл бидэнд хүчтэй уруу татлагыг ялан дийлэх арга зам бий юу?