ЧУХАЛ АСУУЛТ - 2 хэсэг

Хэрвээ та бид ухаалаг байж уруу татлагын дунд өөрөөсөө зөв асуултыг асууж чадвал гэм нүглийн үр дагавараас зайлсхийж өөрсдийгөө аюултай байдалд орохоос сэргийлж чадна”.

Сатан бидний уруу татах үедээ хамгийн түрүүнд бидний анхаарлыг Бурхан дээр биш харин бидний хэрэгцээ, бидний хүсэл дээ төвлөрүүлэхийг хичээдэг. Харин бидний оюун бодол Бурхан дээр төвлөрсөн байгаа тэр цагт бид дайсны дайралтыг амжилттай няцааж чадна. Өнөөдөр Др.Стэнли бидэнд Иосефийн амьдралд тохиолдсон үйл явдлаас сэдэвлэн “Чухал асуулт” гэсэн сэдвээр хичээл заах болно. Энэ чухал сэдвээр суралцахын тулд бид Эхлэл 39-р бүлэг рүү очих ёстой болж байна. Таны амьдралд тохиолдож байгаа уруу татлага сорилт бүр ямар ч талбар дээр тохиолдож байж болно гэхдээ түүнээс үл шалтгаалаад Библийн зарчим ямагт хэрэгждэг юм шүү.